Хусны шүүсний ач тус

2018 оны 07-р сарын 02 өдөр, 17 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
39b5d09384b224945ca96f41514a755f (1)

Хус модны шүүс нь хүний биеэс хорыг гадагшлуулах, үрэвслийг намдаах, цэвэрлэх үйлчилгээтэй зөөлөн амттай, хөнгөн чанартай байгалийн  шидэт бүтээгдэхүүн бөгөөд  Орос улс, Скандинав, Балтикийн улс орнуудад эрүүл мэндийн болон хүнс тэжээлийн зориулалтаар зуу зуун жилийн турш хэрэглэж ирсэн түүхтэй. Манай оронд хус модны шүүсийг элэг цэвэршүүлэх, хордлого тайлах, үрэвслийг намдаах, зүрхний эмгэгийг анагаах гэх мэт  зориулалтаар хэрэглэж ирсэн  уламжлалтай боловч сүүлийн үед цаг уурын өөрчлөлтийн улмаас  ховор нандин бүтээгдэхүүний тоонд орсон билээ.

Бага зэрэг исгэлэн амттай байгалийн цэвэр ундаа нь төрөл бүрийн эрдэс, амин дэм, эрдсээр баялаг тул эрүүл мэндэд олон талын үйлчилгээтэй цэвэр байгалийн  эрүүлжүүлэгч органик бүтээгдэхүүн юм.  АНУ-ын Аляск мужийн Фэйрбанкс их сургууль судалгаа шинжилгээ хийхэд хус модны шүүс нь С ,В6 , В12 амин дэм, кальци, кали, фосфор , магни, натри, цайр, төмрөөр баялаг болох нь нотлогджээ. Хүний биед шаардлагагүй хорт бодисуудыг өндөр хэмжээнд цэвэрлэдэг  тоник ундаа нь олон өвчинээс урьдчилан сэргийлэхэд   өндөр нөлөө үзүүлдэг

Хусны шүүс нь хүний бие организмыг цэвэршүүлж, дотор эрхтэнүүдийн үйл ажиллагааг сайжруулж, хоол боловсруулах, шингээх явцыг дэмждэг 100% органик бүтээгдэхүүн юм.Беларусь Улсад үйлдвэрлэгдсэн “БЕРЁЗОВЫЙ СОК ” нэртэй байгалийн цэвэр хус модны шүүс нь Монголын зах зээлд худалдаалагдаж байгаа ба бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авч болох юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 3 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (192.168.8..***)
    2018/07/02 23:51

    Iluu dutuu yumgui bol zugeer l ed bna daa

    (0) (0)
  2. zaya
     (192.168.8..***)
    2018/07/02 18:30

    tiim shuu bi bas hereglesen
    erdoo l 24kkal

    (0) (0)
  3. Амжилттай турсан
     (192.168.8..***)
    2018/07/02 18:28

    Жин хаях зорилгоор хусны шүүсний дэглэм барьсан. Хоолны дуршил бууруулдаг. Маш үр дүнтэй

    (0) (0)