Амнаас эвгүй үнэр гарч байвал цагаан идээ хэрэглэ

2018 оны 06-р сарын 28 өдөр, 15 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
amm

Ходоод муутай хүний амнаас эвгүй үнэр гардаг байна.  Мөн ходоодны өвчний бас 1 шинж бол гүйлгэх. Үүний гол шалтгаан нь хоносон хоол ходоодны зайг эзэлж, шингэхгүй ялзарч муудсанаас эвгүй үнэр гаргадаг байна.

Ийм үед хоол идсэний дараа буцалсан ус юм уу шингэн цай их хэмжээгээр уух хэрэгтэй. Мөн хоолны дараа алим идэх сайн. Харин гадил жимс , улаан лооль, тарвас зэргийг хоолны дараа идэх юм бол ходоод гэдсэнд ялзрал явагддаг муу талтай.

Мөн ходоодны архаг үрэвсэл, залгиур улаан хоолойн өвчний улмаас амны үнэр гардаг.  Иймд рашаанаар юм уу эмээр эмчлэх хэрэгтэй. Ер нь хоолны өмнө ус буюу рашаан уухад гэмгүй бөгөөд зөгийн балыг өлөн элгэн дээрээ долоох нь салстын үрэвслийг намжаахад тустай гэнэ.

Амнаас байнга эвгүй үнэр гардаг хүмүүс металлтай  амны  үнэр дарагч бэлдмэлийг хэрэглэхэд сайн. Хоолны ялзралын үнэрийг дарахад, мөн гэдэсний нянгуудын үржлийг зогсооход тараг аарц, ааруул зэрэг цагаан идээ хэрэглэх нь үр дүнтэй болохыг судлаачид баталсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх