Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Нийслэлийн цагдаагийн газраас Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Туул голын эрэг дагуу цагдаагийн алба хаагчид морьт, завьт эргүүлээр ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хороо Хар усан тохой, Маршалын гүүрнээс Хан-уул дүүргийн 11, 12 дугаар хороо, Яармаг, Сонсголонгийн гүүр хүртэл завьт эргүүл ажиллаж иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж сэрэмжлүүлэг тарааж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж байна.
Туул голын дагуу морьт эргүүлүүд ажиллаж эхэллээ
2018 оны 06-р сарын 26 өдөр, 18 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )