Уругвайн багт 3:0-ээр хожигдсон Оросын баг шигшээ наймд үлдэхэд бэрх учраатай таарав. Тэд хэсгээсээ хоёроор гарсан тул хүсэж, мөрөөдөж байсан Португалийн багтайгаа таарч чадсангүй. Тэгвэл бас нэгэн аз ивээж магадгүй байсан юм. 3:0. Гоолын хариуг оросууд барьж чадсангүй. Эхний гоолыг Суарез 16 метрийн торгуулиас, төгсгөлийн 3 дахь гоолыг Кавани 5 метрээс чихэж оруулснаар тоглолтын хувь заяаг шийдэв. Уругвайн баг бол Саудын Араб, Египтийн багаас түвшний хувьд ч, тоглолтын хувьд ч дээгүүр зиндаанд оршдог гэдгээ төвөггүй харууллаа. Тэд Оросын багийг ” арчлаа”.
Тоглолт зөвхөн Оросын багийн талбайд өрнөлөө. 7-р сарын нэгэнд Испани -Орос, 6-р сарын 30-нд Уругвай-Португали тоглоно. Энэ хүрч Оросын багийн тоглолт өндөрлөж буй бол, Уругвайн хувьд Португалийг хожно гэдэгтээ итгэлтэй байна. Оросын Засгийн газрын зүгээс хөлбөмбөгчдөө шигшээ наймд шалгарвал 12 сая ам.долларын шагнал амлалаа. Энэ бол тоглогч бүрт 30 мянган ам.долларын урамшуулал олгох амлалт юм.
Д.ЖАРГАЛ