Б.Одгэрэл: Зорчигчдоос илэрч буй дийлэнхи зөрчил бэлэн мөнгөтэй холбоотой байна

2018 оны 06-р сарын 25 өдөр, 17 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
a0f9281d4d4f1065f3604b1b4e1543c8
Нийслэлийн Тээврийн газраас гаргасан удирдамжийн дагуу нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалт Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 23-наас 26-ны өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Уг хамтарсан шалгалтын зорилго нь автотээврийн тухай хууль, түүний хэрэгжилт, зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьж, судалгаа хийх, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгаж үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа аж.

Дээрх хяналт шалгалтын талаар Авто тээврийн улсын хяналтын байцаагч Б.Одгэрэл,  “Зорчигчдоос илэрч буй дийлэнхи зөрчлийг бэлэн мөнгөтэй холбоотой зөрчил эзэлж байна.  Мөн насанд хүрсэн иргэд хүүхдийн эсвэл оюутны картаар зорчиж байгаа нь бас нэгэн том асуудал болж байна ” гэв. Түүнчлэн “Смарт картаар төлбөрөө төлж хэвшихэд хамгийн их оролцоотой хүчин зүйл бол иргэд” гэдгийг тэрбээр онцоллоо.

Шалгалтыг Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагчид, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн мэргэжилтнүүд, “ Сити баз консалтинг” ХХК болон Зорчигч тээврийн нэгтгэлийн хяналтын ажилчид, шалгагч нар хамтран явуулж байна. Шалгалтад Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үндсэн болон хот орчмын чиглэлүүд буюу “Автобус нэгдэл” ХХК-ийн Ч:З чиглэл ,“Тэнүүн-Огоо” ХХК-ийн Ч:2 чиглэл, “Блюбус” ХХК-ийн Ч:40, “Эрдэм транс” ХХК-ийн Ч:6 чиглэл, “Эрдэм транс” ХХК-ийн ХО:5 чиглэл, “ГБус” ХХК-ийн Ч:45 гэсэн чиглэлүүд багтжээ.
 

Б. Халиун

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх