МУБИС-ийн багш нар хүүхэд хөгжүүлэх зуны сургалтаа эхлэх гэж байна

2018 оны 06-р сарын 25 өдөр, 16 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
36176373_1662210353816246_6183968954449395712_n

Сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан МУБИС дээр магистр, доктор зэрэгтэй багш нар хүүхдийн математик сэтгэлгээ, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх сонирхолтой сургалтыг эхлүүлэх гэж байна. “Mongolian Creative KIDS” сургалтын төвийн багш М.Даваасүрэнгээс  дараах мэдээллийг тодрууллаа.

-МУБИС-ийн залуу  багш нар хүүхэд багачуудад, дунд ахлах ангийнханд зориулсан зуны сургалт эхлэх гэж байгаа гэсэн. Энэ тухай товчхон мэдээлэл өгөөч?

Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, математик IQ_EQ-г хосолсон, мөн илтгэх урлаг, хүүхдийн баруун тархи хөгжүүлсэн эрчимжүүлсэн сургалтыг МУБИС-ийн залуу багш нар эхлүүлэх гэж байна. Энэ зуны хамгийн онцлох сургалт гэж хэлж болно. Сургалт гурван үе шаттай явагдах бөгөөд анхан шатны сургалт энэ сарын 28-нд эхлэнэ. Одоогоор хүүхдүүдээ бүртгээд явж байна. Бүртгэлийг 28-ны 18:00 цаг хүртэл сургалтын байран дээр болон онлайнаар зохион байгуулж байна.

-Бусад сургалтын төвүүдээс юугаараа онцлог, давуу талтай вэ. Мэдээж, МУБИС-ийн багш нарт  хүүхдээ даатгах эцэг, эхчүүд олон байгаа байх?

-Манай сургалтыг мэргэжлээрээ олон жил ажилласан нийслэл, улсын олимпиадад өөрөө болон сурагчид нь тогтмол амжилт гаргадаг, дадлага туршлагатай, докторант , “education doctor”  багш нар заана. Таны хүүхдийн бүтээлч хандлагыг шинжлэх ухаанаар дамжуулан хөгжүүлэхээрээ бусад сургалтын төвүүдээс онцлог гэж хэлж болно. Манай сургалт олон_улсын хөтөлбөрт тохирсон хөтөлбөрөөр зохион байгуулагдаж, танхимын болон онлайнаар зэрэг суралцах боломжтой.  Дэлгэрэнгүй мэдээллийг 99107866, 88021378, 88879190  утсаар тодруулж болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх