Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно

2018 оны 06-р сарын 22 өдөр, 12 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
58107109341d9f4e14d7898699d75d0dd1b7508d

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр болно. Зөвлөгөөнөөр салбарын хэтийн бодлого, төлөвлөлт, өнөөгийн төвшин, алдаа оноог хэлэлцэж, үр дүнгээ нэгтгэн цаашид хэрэгжүүлэх бодлого зорилтоо тодорхойлох бөгөөд Төрийн өмчит болон хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 200 орчим төлөөлөгч оролцоно.

Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Монгол Улсын Эрчим хүчний салбарын бодлогын хэрэгжилт, өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлууд, цаашдын зорилт” сэдвээр илтгэл тавина. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Эрчим хүчний салбарын зохицуулалтын үр дүн, хүндрэл, цаашдын зорилт”, Үндэсний аудитын газрын дарга, МУ-ын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар “Эрчим хүчний салбарт хийсэн гүйцэтгэлийн аудит, цаашид анхаарвал зохих асуудлууд“, АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал “Эрчим хүчний салбарт хийсэн шалгалтын дүн, цаашид анхаарвал зохих асуудлууд” зэрэг сэдвээр илтгэл тавина.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх