Зураач Б.Баярцэнгэл бие даасан гурав дахь үзэсгэлэнгээ “Самади” нэртэйгээр дэлгэлээ

2018 оны 06-р сарын 20 өдөр, 11 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
e4ee1d527d9a81d695150cb527b312f8

Зураач Б.Баярцэнгэлийн гурав дахь бие даасан үзэсгэлэн “Самади” нэртэйгээр олны хүртээл болж байна. Үзэсгэлэн энэ сарын 16-нд “Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музейд” нээлтээ хийсэн бөгөөд энэ сарын 22-ныг хүртэл гарах юм.

“Дагжиж бээрсэн хүн л хүйтний тухай жихүүцэн даартал ярьж чадах байх… Яг түүн шиг юмсыг сэрэл мэдрэмжээрээ тэмтрэн таних нь шинэ сэдэл санаа, шинэ туршилт, шинэ боломж гэх мэт шинэ бүхэнд хүргэж өгдөг. Хил хязгааргүй эрх чөлөөт нөхцлийг урлаг бидэнд өгдөг” хэмээн зураач Б.Баярцэнгэл үзэсгэлэнгийнхээ тухай онцолжээ.

Түүний бүтээлүүдэд бурхны дүр голчилдог бөгөөд шинэ залуу зураачдын сэтгэхүйн онцлог, уран бүтээлчийн зурагт туссан орчин цагийн нийгмийн нөлөөлөлт хүчин зүйлсийн тухай олон гаргалгааг үзэгчид өөртөө бий болгож болно. Угаас “Урлагт “эрх чөлөө” хамгийн чухал” гэх ойлголт нэн шинэ үеийн давалгаанд хамаарагддаг. Тэр ч бас нэн шинэ үеийн давалгаанд хамаарагдах зураач билээ.

Зураач Б.Баярцэнгэлийн “Самади” үзэсгэлэн “Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музейд” энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх