Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах хуулийн хугацаа энэ сарын 1-нд дууссан. Үүнтэй холбоотойгоор хуулийн хугацаанд татвараа төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг барагдуулах чиглэлээр дүүргийн Татвар, Замын цагдаагийн хэлтэс хамтран хяналт, шалгалтыг хийж байна. Хяналт, шалгалтын ажил энэ сарын 29-нийг хүртэл явагдах бөгөөд өнөөдөр хэлтсүүд дүүргийн 10-14 хорооны нутаг дэвсгэр дэх 100 айл, 32-ын тойрог, 7 буудалд орчимд пост гарган ажиллаж байна.
Тээврийн хэрэгслүүдийг шалгана
2018 оны 06-р сарын 19 өдөр, 13 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )