Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн паркийн тоглоом эвдэрч, хүүхдүүд гэмтжээ. Тодруулбал, дөнгөж сая хүүхдүүдийн тоглох дуртай тоглоомуудын нэг пуужин эвдэрч тоглож байсан хүүхдүүд нь гэмтсэн байна.
Энэ талаар хүүхдийн паркад дүүгээ тоглуулж байсан нэгэн нүүр номондоо “Дүүгээ тоглуулах гэж ирсэн биш ямар аймар юм харчихлаа. Нөгөө эргээд байдаг пуужин эргэж байгаад хугараад уначихлаа. Дотор нь хүүхдүүд байсан. Бөөн цус бурхан минь” хэмээн нийтэлжээ.