Зөвшөөрөлгүй байрлуулсан хаягийн байгууламжийг буулгаж байна

2018 оны 06-р сарын 12 өдөр, 17 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
cdfa604a564da6f054c5ad0c9eb4f1e9

Баянзүрх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс “Манай хороо – миний гудамж” аяны хүрээнд хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлсөн, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан зар сурталчилгааны хаягийн байгууламжийг албадан буулгасан байна.

Уг албадан буулгалтын ажинд дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн II хэлтэс хамтран оролцож Сансрын тойргоос зүүн 4 зам хүртэлх дүүргийн жишиг гудамж дагуу зөвшөөрөлгүй байрлуулсан 95 ширхэг гадна зар сурталчилгааны хаягийн байгууламжийг буулгажээ.

Түүнчлэн хаягийн байгууламжийг солих, буулгах тухай мэдэгдэх хуудсыг иргэн,  аж ахуй нэгж байгууллагад  хугацаатай үүрэг өгч, дахин зөвшөөрөлгүй хаяг байрлуулахгүй байхыг анхааруулан ажиллалаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийг албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх