Байр, СӨХ, цахилгаан, утас, автомашины торгуулиа хэрхэн хялбар төлөх вэ

2018 оны 06-р сарын 12 өдөр, 16 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
34796220_1593054004132317_8602923303247544320_n

Төрийн банкнаас иргэд, харилцагчдынхаа банкинд зарцуулах цаг хугацааг хэмнэх  зорилгоор  олон төрлийн дэвшилтэт цахим үйлчилгээг нэвтрүүлж ирсний нэг нь Биллингийн үйлчилгээ билээ. Биллингийн үйлчилгээ нь харилцагч хэрэглээний төлбөрөө компьютер, гар утас, АТМ-ыг ашиглан хялбар төлөх боломжийг олгодог цахим үйлчилгээ юм.

Харилцагчдын цаг завыг хэмнэсэн энэхүү хялбар үйлчилгээг олон нийтэд танилцуулах зорилгоор Төрийн банкны хамт олон өнгөрөгч бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хэрэглээний төлбөрөө хялбар төлцгөөе” уриатай Биллингийн өдөрлөгийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр Төрийн банкны явуулын тусгайлсан цэг ажиллаж, цахим үйлчилгээний цогц шийдэл Гялсбанк үйлчилгээнд төлбөргүй бүртгүүлэх, орон сууц, цахилгаан, СӨХ, интернет, утас, кабель, автомашины торгууль зэрэг төлбөрийг хэрхэн төлөх талаар заавар, зөвлөгөө өгөхөөс гадна тухайн өдөр  бүртгүүлсэн харилцагчдаас 5 азтан шалгаруулсан бол “Гялсбанк хэрхэн сайн ашиглах вэ” төлбөр түргэн шилжүүлэх уралдаан зарлан хамгийн сайн сурсан 10 хүнийг урамшууллаа.

Мөн Биллингийн өдөрлөгийг идэвхжүүлэх ажлын хүрээнд Төрийн банкны ажилтан, Азийн тивийн шилдэг тоглогч сагсчин Э.Дөлгөөний нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулахын зэрэгцээ дуучин Мэнд-Амар, Хишигдалай, Баярцэцэг, Идэржавхлан, Rose wood, Люмино хамтлаг өөрсдийн уран бүтээлээр бэлэг барилаа.

Хэрэв харилцагч та байгууллага хамт олноороо Хэрэглээний төлбөрөө хэрхэн хялбар төлөх талаарх заавар зөвлөгөө авахыг хүсвэл 2018.06.28-ныг дуустал хугацаанд Төрийн банкны marketing@statebank.mn хаягт хүсэлтээ ирүүлнэ үү.

Төрийн банкны Биллингийн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.statebank.mn/w/mn/m323 хаягаас аваарай.

35086690_1593053957465655_1951675019528503296_n

34859474_1593053844132333_8860954110778671104_n

34836221_1593054140798970_391081172010008576_n

34795274_1593230407448010_2422024455845838848_n

34844062_1593488654088852_1440825162596352000_o

35070811_1593230490781335_3918809924162813952_n

35026424_1594268360677548_2294522918530449408_n 34880188_10216610379836945_1253564012965134336_n (1)

35062710_1780303795342296_7674355587215261696_n

ТӨРИЙН БАНК

Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх