Ерөнхий
Согтууруулах ундаа, тэр дундаа шар айраг, шарз, оргилуун дарс, чихэрлэг ихтэй дарс, махан хоол, хэт их идэх нь тулай өвчин үүсэх, даамжрах нөхцөл болж өгдөг.
Өвчнийг хурцадах үед амьтны мах, загасны махыг хэрэглээнээсээ бүрэн хасч, нэг өнжөөд жимс ногоо /тулай өвчний үед хэрэглэхийг зөвшөөрсөн жимс ногоо 1,5 кг орчим/дагнасан өдөр, аарц тараг /400 грамм тослог багатай аарц + 500 грамм тараг/ дагнасан өдөр, сүү эсвэл тараг дагнасан өдөр /1-2 литр/ хийнэ. Өөрөөр хэлбэл дагнасан өдрөө дээр дурдагдсан бүтээгдэхүүнүүдийг аль нэгнээс нь өөр ямар нэг хоол огт хэрэглэхгүй гэсэн үг. Ийм хоолны дэглэмийн үр дүнд шээсний шүлтлэг чанар нэмэгдэж, шээсний хүчлийн уусамтгай байдал нэмэгдэнэ.
Харин тулай өвчин хурцдаагүй, намжмал байгаа үед нь долоо хоногт 3 удаагаас ихгүйгээр мах, загас идэж болно. Ингэхдээ зөвхөн чанасан мах, чанасан загас ашиглан хоол хийх байдлаар хэрэглэж болно. Учир нь чанах үед маханд агуулагддаг пурины төрлийн бодисуудын талаас илүү хувь нь шөлөнд уусдаг. Чанасан махаар котлет, тефтель болон бууз зэрэг хоол хийж болно. Хүнсний ногоо, төмсийг мөн адил чанаж, эсвэл ууранд жигнэж болгосны дараа хэрэглэнэ.
Дээр дурдагдсан зарчмуудыг дагахын зэрэгцээ хэт их идэхгүй бас өлсөхгүй байхыг анхаарах хэрэгтэй. Хэт их өлсөх үед амьтны гаралтай тос, эсвэл пуринаар баялаг хүнсний бүтээгдэхүүн хэтрүүлэн идэхтэй адилаар шээсний хүчлийн хэмжээг нэмэгдүүлснээр тулай өвчнийг сэдрээн хурцдаах нөлөө үзүүлнэ. Мөн илүүдэл жин нь шээсний хүчлийн түвшинд нөлөөлдөг ч хэт их турахаас зайлсхийх хэрэгтэй.
Тулай өвчний үед шингэний хэрэглээ хангалттай байх ёстой. Удаан хугацаанд хадгалах боломж олгодог консервлэгч агуулсан ундаа, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх. Харин шүлтлэг рашаан, компот, цай, байхуу цай ууж болно. Ус нь бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлж байдаг боолхоор тулай өвчтэй хүмүүст хэрэгтэй. Өвчин хурцадсан үед хоол идэхээс цагийн өмнө нэг стакан уух маягаар өдөрт 4-5 удаагаас цөөнгүй ууна. Өөрөөр хэлбэл өдөрт 2-3литр хүртэл ус ууна. Үүнтэй зэрэгцэн хоолны давсны хэрэглээг багасгах ёстой.
Тулай өвчний үед №6 хоолны дэглэмийг сахихтай зэрэгцэн өдөр өнжөөд дан сүү, эсвэл дан ногоо, эсвэл дан алим, эсвэл дан лууван дагнасан өдрүүдийг гаргаж өгнө.
Энэ өвчний үед дараах бүтээгдэхүүнүүдийг хүнсэндээ хэрэглэхийг хориглоно, үүнд:
– Бага залуу малын мах, өтгөн царцаамал маягийн шөл гаргадаг толгой, шийр гэх зэрэг.
– Бүх төрлийн шөл, махны шөлөн дээр хийсэн сүмс, царцаамал /манайхан истужин гээд байдаг/
– Бэлэн хоол, бэлэн хоолны амтлагч орсон шөл, консерв.
-Утсан мах
– Дотор мах, цувдаа. Тэдгээрээр хийсэн хол.
– Тослог ихтэй загасыг өвчин хурцадсан үед хориглоно. Давсалсан загас, шарсан загас. Загасны консерв, загасны түрс.
-Давсалсан, амталсан бяслаг буюу европ бяслаг /манайхан сийр гэж яриад дадчихсан байдаг/
– Халуун ногоо. Гэхдээ лаврын навч, давсыг хэрэглэж болно.
– Мэдрэлийн системийг өдөөдөг өтгөн байхуу, өтгөн хар цай, кофе, какао.
-Амьтны гаралтай өөх тос.
-Гахайн мах, гайхан махан бүтээгдэхүүн.
-Кремтэй торт, бялуунцар, шоколад.
-Консервант агуулсан бүх өтрлийн бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл удаан хугацаанд хадгалах горимтой үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс, консерв г.м.
-Шошийн төрлийн бүтээгдэхүүн. Үүнд шош, вандуй /горох/, дуфу г.м.
-Усан үзэм, бөөрөлзгөнө, инжир, усан үзмээр хийсэн бүх төрлийн дарс, үзэм.
-Согтууруулах ундаа.
Бага хэмжээгээр хэрэглэж болох хүнсний бүтээгдэхүүнүүд:
-Хоолны давс
-Хиам
-Чанаж болгосон мах, чанаж болгосон загасны мах. Ингэхдээ тахианы мах байвал зүгээр. Эдгээрт пурин хангалттай их байдаг ч ханаагүй тослог хүчил агуулдаг. Харин эдгээр хүчил нь өөх тосны солилцоонд их чухал үүрэг гүйцэтгэдэг.
-Өнгийн байцаа, манжин, шпинат. Улаан лоолийг өдөрт 2-3 ширхэгээс хэтрүүлж болохгүй.
-Ногоон сонгионо.
-Цагаан мөөг, шампиньон.
-Давсалж, эсвэл уксусанд дарсан бүтээгдэхүүн бага зэрэг.
-Цөцгий, цөцгийн тос.
-Сүүг цайтай, эсвэл агшаамалтай хамт.
Зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнүүд:
-Ногооны шөл, төмсний шөл.
-Тахиа, туулайн мах.
-Наймаалж, сам хорхой.
-Өөх тослог багатай загасыг 160-170 граммыг долоо хоногт гурван удаагаас хэтрүүлэхгүйгээр.
-Сүүн бүтээгдэхүүн. Аарц, монгол бяслаг.
-Сүүг цай, агшаамалд бага зэрэг хийх байдлаар.
-Өндөг. Долоо хоногт гурван ширхэгээс ихгүй. Ямар ч аргаар боловсруулсан байж болно.
-Гуриал, гоймонг тохируулж.
-Байцаа, лууван, төмс, өргөст хэмх зэргийг түхийгээр эсвэл дурын аргаар боловсруулж.
-Үзэмнээс бусад хатаасан жимс. Зөгийн бал.
-Хуш модны самар, наран цэцгийн үр.
-Шоколадын орцгүй чихэр, жимсний чанамал, мармелад, пастил, зефир.
-Ногоон цай, нимбэгтэй цай, чацарганы ханд, жимсний шинэ шахсан шүүс. Өөрсдөө хийсэн компот. Цангис, алирсын шүүс их сайн.
-Өргөст хэмхийн шүүсийг өдөр нэг аягыг уух, эрдэсжилт багатай, шүтлэг рашаан уух зэрэг нь цусан дахь пурины хэмжээг бууруулна.
-Ногоон өнгөтэй алим, мандарин, апельсин. Тарвас. Бөөрөлзгөнө, усан үзэмнээс бусад бүх жимс.
-Хар талх, цагаан талх.
-Оливын тос. Цөцгийн тос.