С.Эрдэнэтуул: Эмэгтэйчүүдийнхээ хүчээр олон бүтээлч ажил өрнүүллээ

2018 оны 06-р сарын 05 өдөр, 10 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6381e2d6d404fe0c0bc5ffe9d6166ad7

Нийслэлийн нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Нийслэлийн эмэгтэйчүүд-2018” аяныг өрнүүлэхээр шийдвэрлэсний дагуу С.Эрдэнэтуул даргатай БЗД-ийн НАМЭХ-ноос “Баянзүрхийн бүтээлч эмэгтэйчүүд” өдөрлөгийг өнөөдөр /2018.06.04/ Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийслэлийн НАМЭХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Оюунхорол, Нийслэлийн МАН-ын дарга Д.Амарбаясгалан, БЗД-ийн НАМЭХ-ны тэргүүн, НИТХ-ын Тэргүүлэгч С.Эрдэнэтуул, БЗД-ийн МАН-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгалан нарын хүндэт зочид оролцлоо. Мөн өдөрлөгт МАН-ын хорооны дэргэдэх 152 үүр, түүний салбар зөвлөлийн дарга нар, гишүүд дэмжигчид 800 гаруй эмэгтэйчүүдийн төлөөлөл хамрагдлаа.

БЗД-ийн НАМЭХ-ны Тэргүүн С.Эрдэнэтуул “Одоогоос жилийн өмнө бид хуран цуглаж, та бүхнийхээ санал дэмжлэгээр БЗД-ийн НАМЭХ-ны Тэргүүнээр сонгогдож байлаа. Бид 2018 онд “Баянзүрхийн бүтээлч эмэгтэйчүүд” аяныг өрнүүлж олон санаачлагатай, бүтээлч ажил хэрэгжүүлжээ. Тухайлбал, Урлагийн бага наадмыг 28 үүр, салбар зөвлөл, намын гишүүд дэмжигчдийнхээ дунд зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүдээ гэртээ асардаг, ажил хийх боломж хомс иргэдийг Эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд хамрууллаа.

Тэргүүлэгчид маань өөрсдийн санаачлагаар БЗД-ийн Эрүүл мэндийн 10-р төвийн гэрэлтүүлгийг иж бүрэн сольж, туслалцаа үзүүллээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 200 мод тарьж “БЗД-ийн НАМЭХ-ны нэрэмжит төгөл”-ийг байгуулан нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа. Өнөөдөр мөн БЗД-ийн 28 хорооноос тус бүр нэг эмэгтэйг “Бүтээлч эмэгтэй”-ээр өргөмжилж шагнаж байна. Эмэгтэйчүүдийнхээ итгэл сэтгэлийн хүчээр олон бүтээлч ажлын ард гарчээ. Манай бүсгүйчүүд олон нийтэд эрх ашгийн төлөө хийсэн ажлаа тайлагнаж нийслэлийн хэмжээний 152 үүрийн эмэгтэйчүүдтэйгээ өнөөдөр хуваалцаж байгаадаа баяртай байна. Нийслэлийн МАН-ын 152 үүрийн салбар зөвлөлийн дарга нар оролцож харилцан биенээсээ туршлага солилцож байгаад талархаж байна. Бүхий л цаг үед НАМЭХ-ны эрхэм зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр хичээн ажиллаж буй БЗД-ийн НАМЭХ-ны тэргүүлэгчид, салбар зөвлөлийн дарга нар, нийт гишүүд дэмжигчиддээ талархал илэрхийлье” гэлээ.

Өдөрлөгийн үеэр БЗД-ийн бүтээлч эмэгтэйчүүдийн өөрсдийн урласан бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, урлагийн баг наадмын шилдэгүүд шагналаа гардлаа. Өдөрлөгийн төгсгөлд хоёр азтан эмэгтэйг тодруулж БЗД-ийн НАМЭХ-ны Тэргүүн С.Эрдэнэтуул ын зүгээс Сингапур, Малайзын 7 хоногийн аялалд амрах эрхийн бичиг гардуулсан юм.


С.Отгон

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх