Амны хөндийн эвгүй үнэрийг арилгах хялбар аргаас

2018 оны 06-р сарын 04 өдөр, 16 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
amnii-eruul-mend

•    Шинэ хүнсний ногооны навчийг цэвэр усаар угааж сэврээгээд нарийн хэрчиж, шүүсийг шахаж гаргана. Гарсан шүүсэн дээр буцалсан ус нэмээд ундаа болгоно. Энэ ундааг өглөө оройд уухад ходоодны халууныг хөөж амны хөндийн эвгүй үнэрийг арилгадаг.
•    Удвал цэцгийг усанд чанаад цайны оронд байнга хэрэглэвэл элэг , ходоодны өвчнөөс болсон амны хөндийн үнэрийг тун сайн арилгадаг.
•    Зөгийн бал нь гэдсийг зөөлрүүлж өтгөн хатахаас сэргийлж ,цэрийг цэвэрлэдэг. Аяга буцалсан усанд 1-2 халбага зөгийн бал хийгээд уухад өтгөн хатсанаас үүссэн амны хандийн үнэрийг арилгадаг юм.
•    Жүржлэг жимс нь исгэлэн амт анхилам сайхан үнэрээрээ амны эвгүй үнэрийг арилгаж элэг ходоодонд сайн нөлөө үзүүлдэг. Шинэ жүржлэгийг угааж хальслаад удаан зажилж идэхэд архи уусны дараах амны эвгүй үнэрийг арилгах үүрэг гүйцэтгэдэг.
•    Цай болон цайны навч нь ханиад намдаах сэтгэл сэргээх бухимдал тайлах , хоолны шингэлтэд сайнаар нөлөөлдөг. Өтгөн цайгаар амаа зайлах эсвэл 6 грамм цайны навчийг сайтар  зажилж шимэхэд сармис  ба хонины мах идсэнээс болсон амны эвгүй үнэрийг арилгана.
•    Заарт гавирын тансаг үнэр нь цэрийг арилгаж ханиадыг  намдааж шүдний өвдөлтийг намдаах төдийгүй амны үнэрийг гайхалтай сайн арилгадаг байна . Заарт гавирын 3-5 цэцгийг сайтар зажилж шимэх  юмуу 10 гаруй цэцгийг аяга буцалсан усанд дэвтээж хөргөөд амаа зайлна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. tumen olzii
     (202.126.89.***)
    2021/03/07 13:53

    gaihaltai

    (0) (0)