Хүүхдүүдэд тараг бэлэглэж, сүү, сүүн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэж байхыг уриаллаа

2018 оны 06-р сарын 02 өдөр, 12 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
57

2001 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Дэлхийн сүүний өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэжээ. Одоогоор дэлхийн 80 орон нэгдээд буй энэ өдрийг манай улс 3 дахь жилдээ тэмдэглэж байна.

 Энэ жилийн хувьд “Дэлхийн сүүний өдөр”-ийг “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд “Эх орны сүү, эрүүл хүнс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Сүхбаатарын талбайд  болсон уг арга хэмжээг нээж, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Мустафа Синасер нар үг хэлж, УИХ-ын гишүүн А.Ундраа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар байлцлаа. Энэ үеэр тив, дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан 50 шилдэг хүүхдэд бэлэг гардуулсан. Мөн 10 мянган ширхэг таргийг хүүхдүүдэд бэлэглэлээ.

Анх 2016 онд Глобал Коммунитс олон улсын байгууллага, Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн санаачилгаар ХХААХҮЯ, Нийслэлийн ХХААГ, Монголын сүүний нэгдсэн холбоо, Монголын скаутын холбоо зэрэг байгууллага “Дэлхийн сүүний өдөр”-ийг хамтран зохион байгуулж эхэлсэн. Арга хэмжээний цар хүрээ нэмэгдэж, хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ өсөж байгааг зохион байгуулагчид онцолж байна.

Үнээний цэвэр сүүгээр үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүнийг хүүхэд, багачууд гэлтгүй хүн бүр өдөр тутам хэрэглэж, амьдралын зөв дадалд суралцахыг уриалж байна.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх