Өнөөдөр дэлхий нийтээрээ тамхи татахгүй өдөр

2018 оны 05-р сарын 31 өдөр, 12 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
33962682_810000905860063_4741123649690402816_n

Дэлхий дахинд жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг “Дэлхийн тамхины эсрэг өдөр” хэмээн тэмдэглэж ирсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санаачлан 1988 оноос хойш тэмдэглэж ирсэн энэхүү арга хэмжээнд олон улс орон нэгдээд байгаа юм.
Мэргэжилтнүүд энэ өдрийг тохиолдуулан “Хэрвээ та тамхи татдаг бол өнөөдөр энэ буруу зуршлаа түр ч атугай мартаж, тамхи татахгүй байх хэрэгтэй. Дэлхий нийтээрээ тамхи татахгүй өдөрт та нэгдсэнээр XXI зууны дэлхийн иргэн гэдгээ нотлохын сацуу өөрийнхөө сэтгэлийн тэнхээг сорьж байгаа хэрэг” хэмээн зөвлөж байна.
Монгол Улс тамхины хэрэглээ өндөртэй орны тоонд орж, сүүлийн арван жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдсэн бөгөөд гурван хүн тутмын нэг нь энэ төрлийн өвчнөөр нас барж байгаа юм.
Түүнчлэн 18-аас доош насандаа тамхи татаж эхэлсэн хүмүүсийн хувьд уушгины хавдарт өртөх эрсдэл өндөр байдгийг ч эмч нар сануулдаг билээ. Тамхидалт залуучуудын дунд амьсгалын замын болон зүрх судасны тогтолцооны өвчлөл, зүрхний шигдээс харвалт зэрэгт ихээхэн нөлөөлж байгааг эрдэмтэд судалж тогтоосон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх