“Тамхи ба татвар” сэдэвт уралдааны шилдгүүд тодорлоо

2018 оны 05-р сарын 31 өдөр, 16 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
7761adbb5140e0c8ec7ef6204526de37d76b5fa4

Дэлхийн хүн амд тулгамдаад байгаа нийгмийн эрүүл мэндийн хамгийн том асуудал нь тамхидалт юм. Монгол улс тамхины хэрэглээ өндөр орны тоонд орж, сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж 3 хүн тутмын 1 нь зүрх судасны эмгэгээр нас барж байна.

Тамхинд ноогдох онцгой албан татварыг нэмэгдүүлж, тамхины хэрэглээг бууруулах зорилгоор ДЭМБ, ЭМЯ, НЭМҮТ хамтран 2018 оны Дэлхийн тамхигүй өдрийг угтан Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй нийт сэтгүүлч уран бүтээлчдийн дунд “Тамхи ба татвар” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг 5 сарын 1 нээс 5 сарын 21-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уралдаанд нийт 26 бүтээл ирснээс нэвтрүүлгийн төрлөөр 7, нийтлэл бичлэгийн төрлөөр 19 бүтээл ирсэн. Эдгээрээс шүүгчдийн саналаар төрөл тус бүрээс шилдэг 3 бүтээлийг шалгаруулж, өнөөдөр шагналыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гардуулж баяр хүргэлээ.

 Тэрээр хэлэхдээ сэтгүүлчдийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр дамжуулан олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулахад энэхүү уралдааны гол зорилго оршиж байсан. Уралдаанд идвэхитэй оролцсон нийт сэтгүүлч, уран бүтээлчдийн нийтлэлээр тохимол хийж, олон нийтийн хүртээл болгож байгаа гэлээ.

Нэвтрүүлгийн төрөлд: 
I байр  – Сэтгүүлч М.Мөнгөнчимэг ETV
II байр – Найруулагч Б.Балжинням Студи
III байр – Сэтгүүлч Б.Цэрэнлхэм UBS-телевиз
Нийтлэлийн төрөлд:
I байр  – Сэтгүүлч Б.Сонинбаяр Үндэстний тойм сонин
II байр – Сэтгүүлч С.Юмсүрэн Монголын үнэн сонин
III байр – Сэтгүүлч Б.Даариймаа Nam.mn сайт






Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх