Монголын залуучуудын холбооноос Монгол Улсын Их хурлын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг “Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурлыг 2018 оны 10, 11 дүгээр саруудад зохион байгуулахаар төлөвлөж байна. Эрдэм шинжилгээний их хурал нь оюутан залуус, багш судаачид, эрдэмтдийн үндэсний онол, шинжлэх ухааны мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах, НҮБ-аас зарласан тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг шалгаруулж, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм. Хуралд оюутан судлаач (Бакалаврын эрдмийн зэргээр суралцаж буй), залуу багш судлаач (Бакалавр, магистрын эрдмийн зэрэгтэй), эрдэмтэн судлаачид (Доктороос дээш эрдмийн зэрэгтэй) оролцох юм. Эрдэм шинжилгээний их хурал гурван үе шаттайгаар явах бөгөөд энэ үеэр шилдэг илтгэлүүдийг шалгаруулах юм.
Удахгүй та бүхэнд “Эврика-2018” ЭШИХ-ын сэдэв, шалгаруулалтын талаарх мэдээллийг хүргэнэ.