Ардын эмчилгээ илүү тус болно. Тахианы шинэ өндгийг аргуун болтол чанаад хальсыг хуулж авч дэлгээд харанхуй газар хатаана. Хатсаны нь дараа хальсаа кофе нунтаглагчаар пудр мэт нарийн ширхэгтэй болтол нунтаглана. Ингээд тэр нунтагаасаа зургаан сараас нэг ойтой хүүхдэд хутганы үзүүр төдийхнийг өгнө. 1-2 ойтой хүүхдэд 2 дахин ихийг өгнө.
Таваас долоон настай хүүхдэд өндөгний тал халсны хэмжээтэй нунтаг өгнө. Арван дөрвөөс дээш насны хүүхдэд нэг бүтэн өндөгний хальс өгнө. Нялх хүүхдэд нунтгийг өгөхдөө хэдэн дусал нимбэгний шүүстэй хольж өгөхөд гэмгүй. Өндөгний хальсанд калийн давс их хэмжээтэй агуулагддаг тул бие махбодид сайн шингэж тусална.