Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад хэргийн дэд сайдын түвшний уулзалт боллоо

2018 оны 05-р сарын 29 өдөр, 08 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
4758

Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад хэргийн дэд сайдын түвшний ээлжит уулзалт 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо амжилттай болж өндөрлөв.

Уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулав, БНХАУ-ын Гадаад хэргийн туслах сайд Жан Ханьхуй нар төлөөлөгчдөө ахлан оролцов. Энэ удаагийн уулзалтад гурван улсын ГХЯ болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцов.

Уулзалтаар энэ оны 6 дугаар сард БНХАУ-ын Циндао хотноо болох ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр зохион байгуулахаар төлөвлөж буй гурван улсын Төрийн тэргүүн нарын 4 дэх удаагийн уулзалтын бэлтгэлийг хангах болон Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэх зэрэг асуудлыг хэлэлцэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх