Өчигдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны 4 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны 5 дугаар сарын 19-ний 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 19,361,694 баримт хамрагдсанаас:
10 сая төгрөгийн 1
5 сая төгрөгийн 16
1 сая төгрөгийн 174
200 мянган төгрөгийн 1769
50 мянган төгрөгийн 17549 баримт тохиролд таарч, нийт 19509 иргэн азтан боллоо. Супер азтан 1 тодорлоо.