2018 оны 05 дугаар сарын 18-ны 20 цагаас 05 дугаар сарын 19-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 6-11 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө бүх нутгаар 25-30 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.