Франц улсын “Аксион Монголи” нийгэмлэгээс МӨСГ-т шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг хандивлалаа

2018 оны 05-р сарын 16 өдөр, 10 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
davaa

ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат Франц улсын “Аксион Монголи” нийгэмлэгийн төлөөлөгч Dr.Chantal Novel нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр ХАБЭМТөвийн захирал М.Даваабат хамтран ажиллаж буйд талархаж байгаагаа илэрхийлж, Мэргэжлийн өвчин судлалын газрынхаа үйл ажиллагааг танилцуулсан. Мөн талууд мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлаар санал бодлоо хуваалцлаа.

Энэхүү хамтран ажиллах гэрээний хүрээнд “Аксион Монголи” нийгэмлэгээс ХАБЭМТөвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын “Нүдний үзлэгийн кабинет”-д шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг хандивлав. Ингэснээр нүдний зарим төрлийн өвчний оношлогоог цаг алдахгүй хурдан шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх юм.

“Аксион Монголи” ТББ нь 2006 оноос хойш манай улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Ингэхдээ 21 аймагт хүрч ажилласан бөгөөд ихэнхи аймгийн нэгдсэн эмнэлэгт шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг хандивлан өгчээ. Түүнчлэн эмч мэргэжилтнүүдийг Франц улсад эрүүл мэндийн чиглэлээр сургалтад хамруулах ажлыг зохион байгуулдаг байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх