“Эко дүүрэг” 17000 мод тарилаа

2018 оны 05-р сарын 14 өдөр, 14 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
32202924_2073359066255701_894660315029962752_n

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг тусгаж,  нийслэлийн өнгийн тодорхойлогч Хан-Уул дүүрэг нь “ЭКО ДҮҮРЭГ” болох зорилт дэвшүүлэн ажиллаж буй.

 “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын  удирдлагууд, ажилтан албан хаагчид, Хороод  дүүргийн иргэд, аж  ахуйн нэгж, байгууллага, Сургууль,  Цэцэрлэг, Сууц Өмчлөгчдийн Холбоод “Бүх нийтээр мод тарих” үйл ажиллагаанд нэгдэж нийт 17000 гаруй  мод бут, сөөг тарилаа.

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нар болон албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Үйл ажиллагааг нээж ИТХ-ын дарга Б.Цэрэн “Үндэсний мод тарих үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа төр хувийн хэвшил, иргэддээ талархсанаа илэрхийлье. Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох зорилт тавин ажиллаж буй. Эко дүүрэг болоход хүн бүрийн оролцоо чухал юм. Иймээс иргэн бүр хашаандаа мод ургуулах, аж ахуйн нэгж байгууллага бүр гадна орчиндоо ногоон байгууламжтай болох, өөрийн байгууллагын нэрэмжит таримал ойн сантай болгохыг та бүхэндээ уриалж байна” хэмээн онцлов.

Мөн тарьсан модондоо арчилгаа, усалгаа хийж  цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэхийг зохион байгуулагч нарын зүгээс уриаллаа.

 



Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх