АЖИЛ ҮҮРГЭЭ гүйцэтгэснийхээ төлөө БУСДАД ЗОДУУЛСАН тохиолдол хэд, хэдэн удаа гарлаа

2018 оны 05-р сарын 09 өдөр, 12 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
b451121c4a27fce6b8915471091aa8f8

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажил үүргээ гүйцэтгэж явсан шалгагч С-ийн биед картын зөрчилтэй буюу автобусаар хөлсөө төлж зорчихоос татгалзсан иргэн халдаж, танхайрсан хэрэг 2018 оны 3 сарын 16-ны өдөр гарч, бичлэг сошиал орчинд цацагдаж байсныг санаж байна.

Тэгвэл ажлаа хийж явсан шалгагчийг зодсон гэх этгээдийг эрэн хайж олох, хариуцлага тооцох асуудал дээр цагдаагийн байгууллага тун хариуцлагагүй, сэтгэлгүй хандаж буруутан этгээдэд одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа юм байна

Мөн тухайн үед автобусныхаа хөдөлгөөнийг зогсоож, шаардлагатай арга хэмжээ аваагүй “Сутайн Буянт” ХХК-ийн 6571 УНГ улсын дугаартай автобусны жолооч Г-д зөрчлийн тухай хуулиар 15 мянган төгрөгийн шийтгэл оногдуулаад л өнгөрчээ.

Тэгвэл тун саяхан автобусны жолооч ажил үүргээ гүйцэтгэж явсан шалгагчийг зодсон хэрэг гарсан байна. Смарт карт хэрэглээнд нэвтэрснээс хойш бэлэн мөнгөөр зорчихыг хориглосон. Гэтэл иргэдийн зүгээс санаатай болон санамсаргүйгээр автобусны жолоочид бэлэн мөнгө өгөх байдлаар зорчдог нийтлэг зөрчил одоог хүртэл арилахгүй хэвээр байсаар байна‼️

Харин иргэнээс бэлэн мөнгө авдаг энэ мэт үйлдлийг нь таслан зогсоох үүднээс зүй ёсны шаардлага тавьсан нэгэн шалгагчийг автобусны жолооч зэрлэг балмадаар зодож танхайрчээ. Үүний улмаас тухайн шалгагч толгойндоо хүнд бэртэл авч, эмнэлэгт хэвтэн эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл санааны хувьд асар хүнд хохирол амссан байна.

Эндээс дараах дүр зураг ажиглагдаж байна.

1.Мөрөөрөө ажлаа хийж явсан шалгагч эмэгтэй ийнхүү эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засгаараа хохирчихоод байхад холбогдох албаны хүмүүс тоох нь битгий хэл ХОХИНО!  хэмээн хөмсгөө зангидаад сууж байгаа нь одоогийн нийгмийн хамгийн ичгэвэртэй дүр зураг юм.

2.Иргэдийн аюулгүй байдал, тав тухыг хангах үүрэгтэйгээр ажилладаг үйлчилгээний ажилтнууд буюу жолооч нар энгийн иргэд байтугай ажлаа хийж яваа хүний биед шалтгаангүйгээр халдах зүй бус тохиолдол олон гарч байна. Цаашид ч ийм төрлийн асуудал гарсаар байх уу? Хэн хариуцлага хүлээх вэ?

Ийм хэцүү нийгэмд эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлье‼️

Эрхээ хамгаалах хүсэлтэй хэн бүхэн энэхүү постыг цааш нь түгээж өгнө үү‼️

Эх сурвалж: https://www.facebook.com/khatangoo.mgl

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх