Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д. Өнөболд болон аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд оролцлоо. Энэхүү эмнэлгийг байгуулснаар хүүхдийн орны хүрэлцээ сайжирч, иргэдийг хот руу явуулдаг чирэгдэл багасахаас гадна эмч мэргэжилтнүүдийн ажиллах орчин сайжирч, эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд саадгүй болох давуу талтай хэмээн Эрүүл мэндийн Сайд онцоллоо.
50 ортой хүүхдийн эмнэлгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих бөгөөд энэ онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна
Энэ онд Баянхонгор аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтанд орно
2018 оны 05-р сарын 08 өдөр, 21 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )