Монголын Залуучуудын Холбооноос 25 дахь жилдээ зохион байгуулсан “Next Stop” наадмын шилгүүдийн “Оны залуу” лекц маргааш Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдах гэж байна.
Тэгвэл шилдгээр шалгарсан эрхмүүдийн лекцийн сэдэв тодорхой болсон бөгөөд Шилжилтийн 25 жилийн Нийгэм, улс төрийн Топ залуу Ц.Нямдорж “Аавын зурсан амьдрал”, Шилжилтийн 25 жилийн Эдийн засаг, бизнесийн Топ залуу Ж.Оджаргал “Өнгөрсөн ба ирээдүй”, 2017 оны Бүтээгч Улс төрч залуу Ц.Цогзолмаа “Өрсөлдөөн”, Бүтээгч Бизнесмен залуу Ч.Номин “Монгол Телевизийн нийгэмд үзүүлж буй нөлөөлөл” гэсэн сэдвүүдээр тус тус лекц уншихаар болжээ.
Дашрамд дурьдахад, Оны залуусын лекцийг МҮОНТ-ээр шууд дамжуулан хүргэх аж.