БНХАУ-ын хилийн боомтуудад гадаадын иргэдийн хурууны хээг авч эхэллээ

2018 оны 05-р сарын 04 өдөр, 10 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hee huruu

БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс тус улсад ирж буй 14-70 насны гадаадын иргэдийн хурууний хээ болон биометрийн мэдээллийг бүртгэн хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх журмыг баталсан бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 1-нээс Шеньжэн хотын нисэх онгоцны буудал дээр туршилтын журмаар эхлүүлсэн бол 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс Бээжин хотын олон улсын нисэх онгоц, галт тэрэгний буудалд, 5 дугаар сарын 1-нээс Гуандун мужийн Жүхай боомт, Макаогийн хилийн шалган нэвтрүүлэх бүсэд хэрэгжүүлж эхлээд байна.

Энэ журам нь дипломат паспорттай гадаадын иргэд болон албан ёсны айлчлал, албан ажлаар ирж буй иргэдэд хамаарахгүй.

БНХАУ-ын хилээр орж, гарч буй гадаадын иргэдийн хурууны хээ, биометр мэдээллийг бүртгэснээр цагаачлалын хяналтыг бэхжүүлэх, нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг хангах, хилийн боомтын шалган нэвтрүүлэх бүс дэх гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй арга хэмжээг цаашид хятадын олон улсын хилийн бүх боомтод нэвтрүүлэх юм байна гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх