Өнөөдөр нийслэлийн хэмжээнд хаврын цэрэг татлага эхэллээ.
Сүхбаатар дүүргийн хувьд цэрэг татлагыг зохион байгуулах ажил бүрэн хангагдаж Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд удирдан явуулж байна.
Цэрэг татлагын товчоо 31-р сургуульд байрлаж байгаа бөгөөд хороодын Засаг даргын ажлын алба цэргийн насны залууст 100 хувь зарлан хуудсыг хүргэжээ.
Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн “Эрүүл мэнд-Цахим бүртгэл” төслийн хүрээнд мэдээллийн санг баяжуулахын зэрэгцээ, эрүүл мэндийн үзлэгийг сайтар зохион байгуулж, цэрэгт татагдагчдын эрүүл мэндэд анхааран Сүхбаатар Эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч нарын баг ажиллаж байна.
Мөн Нийгмийн даатгалын хэлтэс, Цагдаагийн хэлтэс болон бусад төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлж байна.
Цэрэг татлага энэ сарын 6-ны өдөр дуусах бөгөөд зарлан дуудах хуудас хүлээн авсан залуус холбогдох бичиг баримттайгаа цэрэг татлагын байранд ирэх үүрэгтэй.
18-25 насны залуус та бүхэн иргэний үүргээ биелүүлэн цэрэг татлагадаа идэвхитэй оролцоно уу.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
ЦЭРГИЙН ШТАБ