“Цэцгийн баяр” өдөрлөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно

2018 оны 05-р сарын 03 өдөр, 15 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
14575-c74ab950-433c-11e5-871e-1f2aaf8a9efa

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, JCI Их хүрээ салбар байгууллага хамтран “Нэг цэцэг нэг дэлхий” төслийг  хамтран хэрэгжүүлж байгаа билээ.  Төслийн хүрээнд Улаанбаатар хотын утаа ихтэй дүүргийн 14 сургуульд эко орчин бүрдүүлэх, анги танхимын агаарын чанарыг сайжруулах, хүүхдүүдийг байгальд хайртай, хариуцлагатай, эерэг хандлагатай, иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Цэцгийн баяр” өдөрлөг зохион байгуулах гэж байна.  Өдөрлөг энэ сарын 4-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд 1000 хүүхэд өөрсдийн гараар тарьж ургуулсан цэцгээ сонгогдсон сургуулиудын сурагчдад гардуулах, JCI Монгол байгууллагуудын салбаруудын төслийн танилцуулга, урлагийн арга хэмжээнүүд зохион байгуулагдах аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх