Ерөнхий боловсролын 3 сургуулийн төслийг нэмж шалгарууллаа

2018 оны 05-р сарын 02 өдөр, 17 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Picture1

Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зарласан “Тогтвортой хөгжлийн боловсрол-Сургууль-Олон нийтийн хамтын ажиллагаа” төслийн уралдаанд 8 сургуулийн төслийг өчигдрийн байдлаар шалгаруулаад байсан. Төсөл сонгон шалгаруулах комиссын шийдвэрээр дараах 3 сургуулийн төслийн саналыг нэмж шалгаруулсан.

Иймээс 2018 онд “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн дэмжлэгтэйгээр нийт 11 ерөнхий боловсролын сургууль санхүүгийн дэмжлэг авахаар боллоо. Үүнд: Булган аймгийн Хишиг-Өндөр сумын дунд сургууль, Ховд аймгийн Жаргалант сумын 7-р сургууль, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Мэргэд сургууль, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2-р сургууль, Дорнод аймгийн Хэрлэн сумын дунд сургууль, Улаанбаатар хотын Багануур дүүргийн “Гүн Галуутай” цогцолбор сургууль, УБ хотын Чингэлтэй дүүргийн 61, 115, 117-р сургууль, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Эрдэм” дунд сургууль, Өвөрхангай аймгийн Сант сумын дунд сургууль тус тус шалгарсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх