-Аргын тооллын 5 дугаар сарын 1. Мягмар (Ангараг) гараг/ 2018 /
-Билгийн тооллын 16, харагчин могой, эрхтний тэргүүн-15 од, суудал шороо, мэнгэ 2 хар, арвидахын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:35-20:04.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин ирэх гэм буй цээрлэвэл зохилтой.
-Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Анд нөхөр бололцох, газрын ам нээх зөөлөн үйл, дайнд ялах, цэргийн ба догшин үйл хэрэг, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, мал гадагш гарах, газар лусын зан үйл, тахил хийх, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, идээ, хувцас олох, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, мөр гаргах, морь худалдах, равнайлах, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Зурхайч лам Д. Цогтбаатар
Өнөөдөр харагчин могой өдөр
2018 оны 05-р сарын 01 өдөр, 08 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )