Төрийн банкны хамт олон 5,237 га газрыг цэвэрлэлээ

2018 оны 04-р сарын 30 өдөр, 13 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15250522045ae6732c4d8fb

Төрийн банкнаас Байгальд ээлтэй бизнесийг дэмжиж, экологид ээлтэй орчныг бий болгох зорилт тавин байгалиа хамгаалах, хойч үеэ байгальд хайртай болгохын тулд “Эко боловсрол олгох аян”-ыг 5 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Тус аяны хүрээнд ”Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал нэвтрүүлэг, Ерөнхий боловсролын сургуулиуд дээр “Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал гэрэл зургийн үзэсгэлэн, “Эх дэлхий- Хүүхэд бидний ирээдүй” өдөрлөг, “Хөх цэрэг” танин мэдэхүйн аялал, хүүхдүүдийн дунд байгаль, эх орны сэдэвтэй гар болон гэрэл зураг, эссэ, асуулт хариултын уралдаан зэрэг олон ажлыг шат дараатай зохион байгуулахын зэрэгцээ Байгальд ээлтэй, цаас ашигладаггүй цахим технологийг эрчимтэй хөгжүүлж хамгийн хурдан, хамгийн хялбар Гялсбанк үйлчилгээг харилцагчиддаа санал болгон ажилладаг.

Төрийн банкнаас энэ жилийн “Эко боловсрол олгох аян”-аараа нийт ажиллагсад, харилцагчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, ТББ-уудтай хамтран олон нийтийн анхаарлыг байгаль хамгаалах асуудалд хандуулах зорилт тавин “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” ажлыг санаачлан 2018.04.28 өдөр Монгол Улсын бүх хот сууринд байрлах Төрийн банкны 500 гаруй салбар нэгжийн 3800 ажилтан албан хаагчид өөрсдийн амьдарч буй хот, аймаг, дүүрэг, сумын ойр орчмын гол горхи, нуур цөөрмийн эрэг, сав газрыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

 Учир нь сүүлийн жилүүдэд дотоод аялал жуулчлал эрчимтэй хөгжиж эх орныхоо үзэсгэлэнт байгаль, дурсгалт газраа үзэх дотоодын жуулчдын тоо ихээр өсч байгаа нь баярлууштай хэдий ч, ил задгай хог хаяснаас гол горхи, нуур цөөрмийн эрэг, сав газар ихээр бохирдож байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна.

Тиймээс байгальд үзүүлж буй дээрх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор аялал жуулчлалын идэвхтэй улирал эхлэхээс өмнө байгаль орчноо хамгаалах үйлсэд байгууллага, олон нийтийг уриалан дуудсан “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” аяныг санаачлан нийгэмд эерэг хандлага түгээхээр, Монгол Улсын  21 аймаг, 315 сум, Улаанбаатар хотын 9 дүүрэгт байрлах гол горхи, нуур цөөрмийн эрэг, сав 5,237 га газрыг цэвэрлэн 580 тонн буюу нийт 360 машин хог хаягдал цэвэрлэлээ.

Тус цэвэрлэгээнд Төрийн банкны ажилтнууд өөрсдөө шуудай, маск, тармуур гэх мэт зүйлээ бэлтгэн оролцсон бөгөөд  Төв оффис, Улаанбаатар нэгжийн ажилтнууд Гачууртаас Сонсголонгийн гүүр хүртэл 26.6 километр туул голын эрэг дагуу 427 га газрыг цэвэрлэсэн бол орон нутгийн салбар, нэгжийн ажилтнууд өөрсдийн аймаг, сумын 4,810 га газар цэвэрлэлээ.

Үүнд:

Төрийн банк салбар Цэвэрлэсэн талбай /га/
1 Улаанбаатар хот 427
2 Архангай салбар 54
3 Багануур салбар 100
4 Увс салбар 280
5 Өмнөговь салбар 703
6 Говь-алтай салбар 44
7 Өвөрхангай салбар 175
8 Зүүн хараа салбар 50
9 Хөвсгөл салбар 815
10 Орхон салбар 285
11 Завхан салбар 100
12 Дархан салбар 2
13 Дорноговь салбар 22
14 Баянхонгор салбар 1
15 Баян-өлгий салбар 300
16 Булган салбар 68
17 Дундговь салбар 179
18 Төв аймаг салбар

112

19 Сүхбаатар салбар 51
20 Дорнод салбар 181
21 Ховд салбар 1,202
22 Говьсүмбэр салбар 50
23 Замын-үүд салбар 6
24 Сэлэнгэ салбар 25
25 Хэнтий салбар 5
Нийт талбай /га/ 5,237

Төрийн банкны хамт олны санаачлагаар Монгол Улс даяар өрнөсөн “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” аянаараа дамжуулан аялал зугаалгаар явахдаа Гялсбанк үйлчилгээгээр байрны төлбөрөө гурван минутад төлдөг шиг гуравхан минут зарцуулаад байгальд хаясан хогоо цэвэрлээд яваарай гэж нийт иргэддээ уриалж байгаа юм.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.