Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2018 оны 04-р сарын 26 өдөр, 10 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
20180425_141952-2-1-702x336

Ихэнх нутгаар хуурайшилт ихтэй, салхи шуургатай байгаа нь ой хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байна. Өнөөдрийн байдлаар Булган, Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн голомтод орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, түймрийг бүрэн унтраахаар  ажиллаж байгаа юм.

Улсын Онцгой комисс болон Онцгой байдлын ерөнхий газрын даргын 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд орон нутагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай танилцах, гарсан ой, хээрийн гал түймрийг тухай бүр хүн хүч, техник хэрэгслийг дайчлан унтраах арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр үүрэг даалгавар өгөх зорилгоор ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, тус газрын Мэргэжлийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн, Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, хошууч Г.Галбадрах нар өнөөдөр дээрх аймгуудын Онцгой байдлын газрын удирдлагуудтай цахим хурал хийлээ.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллээр 5, 6 дугаар саруудад хур тунадас багатай, хуурайшилт эрчимтэй явагдах тул ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах шаардлагатай байгааг цахим хурлын үеэр анхаарууллаа.

Дээрхи аймгуудад хуурайшилт ихтэй байгаа тул үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг зохион байгуулах, орон нутгийн байцаагчийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, эргүүлийн хяналт шалгалтыг сайжруулан ажиллахыг үүрэг болгов гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх