Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн салбараасаа төрсөн хөдөлмөрийн баатруудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

2018 оны 04-р сарын 24 өдөр, 17 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
24ddc5dd55b159b2671ee3e765097319fc99df0b

Монгол Улсын гал голомт болсон эрчим хүчний салбараас есөн Хөдөлмөрийн баатар төрөн гарсан байдаг. Эрчим хүчний салбарт хийж бүтээх насаа зориулж, Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан дөрвөн буурал энх тунх амьдарч байна. С.Балдорж, Д.Сэдбазар, П.Дамбийбазар, П.Дамдин нарын буурлуудыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын эхэнд эрчим хүчний салбарын шавыг тавилцаж, өнөөгийн хөгжлийг түүчээлсэн ахмад буурлуудын ач буян их гэдгийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлсэн. Өнгөрсөн үед эрчим хүчний салбарт хийж бүтээсэн, өнөө үед хэрэгжүүлэх ёстой олон ажил байгаа гэдгийг Хөдөлмөрийн баатрууд ч онцолж байв.

Эрчим хүчний салбарын Хөдөлмөрийн баатар Д.Сэдбазар:

“Анх 1968 онд “ДЦС-3” ТӨХК-д засварчнаар ажиллаж ажиллаж байлаа. Дараа нь Эрчим хүчний нэгдсэн засварт 10 гаруй жил ажиллаж байгаад “ДЦС-3” ТӨХК-даа эргэн орсон юм. Ингээд би Эрчим хүчний салбарт 27 жил ажилласан байна.  Энэхүү хугацаандаа Эрчим хүчний салбарын ажилчидтай мөр зэрэгцэн бүх нас, амьдралаа зориулж хөдөлмөрлөж байлаа. Одоо Эрчим хүчний салбар маань улсын хөгжлийг дагаад хөгжиж байгаад их талархаж суудаг. Өнөөдөр Эрчим хүчний яамны сайдЦ.Даваасүрэн өнөөдөр амьд сэрүүн байгаа Эрчим хүчний салбарын дөрвөн Хөдөлмөрийн баатраа хүлээн авч уулзан дотно сайхан ярилцаж салбарын хөгжил дэвшлийн талаар санал бодлыг маань сонслоо. Би хувьдаа Даваасүрэн сайдыг УИХ-ын гишүүд дундаасаа үнэнийг ярьдаг, үнэний төлөө явдаг, Монголын ард түмний төлөө өөрийн оюун ухаан, сэтгэлээ зориулж яваа хүн гэж боддог. Хүнд хэцүү манай салбарыг чадварлаг хүнээр удирдуулж байгаад баяртай байна.  Би сайдад нэг санал хэллээ. Энэ нь Монгол улс гадаадаас эрчим хүчээ авдаг асуудлыг зогсоох хэрэгтэй. Монгол орон нүүрсээр үнэхээр баян орон гэдгийг ард түмэн мэдэж байгаа хэдэн арван станц галлах мөн цаашлаад нар сарны эрчим хүчийг ашиглах хэрэгтэй байна. Монголын хөгжлийн түүчээ болсон энэхүү салбарт ажиллаж байгаа сайддаа болон эрчим хүчний салбарын мянга мянган ажилчиддаа халуун баярыг хүргэж ажил амьдрал нь өөдрөг, үр хүүхэд, хань ижил, найз нөхөд нь аз жаргалаар бялхаж байх болтугай гэж хүсье!”

Эрчим хүчний салбарын Хөдөлмөрийн баатар С.Балдорж:

“Анх 1970 онд Монголын хувьсгалтзалуучуудын эвлэлийн илгээлтээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Сүхбаатарын нэрэмжит Дулааны нэгдүгээр цахилгаан станцад хуваарилагдан турбиний машинч гэсэн мэргэжлээр ажиллаж эхэлснээс хойш Эрчим хүчний салбарт 34 жил ажилласан байна. 1980 онд “ДЦС-4” ТӨХК-ийг ашиглалтад орж эхлэх үеэс тэнд Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж эхэлсэн. Зөвлөлтийн мэргэжилтнүүдээс их зүйл сурсан даа. Ашиглалтын ажилчид тухайн үед өдөртөө, сардаа, жилдээ хичнээн мянган кВт цахилгаан энерги боловсруулав, ямар ашигтай ажиллав, түлш хэрхэн хэмнэв гэсэн тооцоолол байхгүй байв. Үүнийг Дулааны нэгдүгээр цахилгаан станцийн ахмад инженер н. Баяр, н.Түвшин мастер н. Жамсранжав нарын заавар зөвөлгөөний ачаар анх удаа бид хөдөлмөрийн тоо хэмжээ, чанар , үр ашгийн үнэлгээнд хувийн тооцоог нэвтрүүлж ажилласан. Ардчилалдшилжих үеэр ихэнх Зөвлөлтийн мэргэжилтнүүд нутаг буцахад Монголын талаас боловсон хүчин дутмаг байсныг хэлэх үү бүгд л цаг наргүй тэвдүү ажиллаж байлаа. Өнөөдөр салбарын сайд маань хүлээн авч уулзлаа. Даваасүрэн сайдыг 10-аад жилийн өмнөөс мэднэ. Анх сургууль төгсөж ирээд манай диспетчерийн албанд инженерээр 2,3 жил ажиллаж байсан. Шийдмэг, хэлсэн үгэндээ эзэн болдог,шинэлэг санаачлагыг гаргадаг сайдтай болсондоо манай салбарынхан их баярлаж байгаа. Ахмадуудыг нэг биш удаа хүндэтгэн хүлээн аван авч уулзаж байгаад мөн талархаж байна.”

Уулзалтын төгсгөлд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Хөдөлмөрийн баатруудаа хүлээн авч уулзан дотно сайхан ярилцаж салбарын хөгжил дэвшлийн талаар санал бодлыг нь сонсож, хэзээд үүд хаалга нь нээлттэй гэдгийг тодотгон хэллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. zochin
     (192.168.8..***)
    2018/06/16 10:53

    Tasraltgyi ajilagaatai ene tom injeneriin salb ariin ajil unaad baikhad salbariin terguunii hkumuus, said , darga , injeneruud neg ch ug duugarahkgyi um, Salbariin baatruud SEDBAZAR, Baldorj nar l ali 70, 80 aad oniikh ene olon jild ene salbariin ajliig meddeggyi meregjliin bus said nar meregjliin injeneruud , zasbarchid beltgehkee buur martsan, EXIS tegsgej baigaa hkumuus ni dadlagajilt baikhgyi , zaakh surgahk arga ni hkotsrodson 70 ,aad onii baghs nar doktoruud zaaj bna arai ch bishee surgaltand anhkaar , saidaa damdin gyai ex nii salbaraas garsan baatar um uu , tanikhgyi um bna

    (0) (0)