НЭМГ-ынхан Баянзүрхийн гүүрний ойр орчмын газрыг цэвэрлэлээ

2018 оны 04-р сарын 23 өдөр, 10 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_4092

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээөнгөрөгч бямба гарагт “Их цэвэрлэгээний 90 минут” уриан дор  зохион байгуулагдлаа.

Бүх нийтийн их цэвэрлэгээг нээлтэнд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨҮГ-ын дарга Б.Бямбадорж, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Б.Бямбасайхан болон холбогдох албаныхан оролцсон юм.

Энэ өдөр нийслэлийн харьяа газар, агентлагуудын 3296 төрийн албан хаагч, хог хаягдал дахин боловсруулах 16 үйлдвэрийн төлөөлөл, ЕБС-ийн эко клубын сурагчид, мото спорт болон автомашины клубын дэмжигчид бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхи санаачлагатай оролцлоо.

Нийслэлийн төр захиргааны байгууллагынхан Туул голын сав дагуух газрыг цэвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын алба хаагчид Баянзүрхийн гүүрний ойр орчмын зам талбайг цэвэрлэж, хоггүй цэвэр цэмцгэр орчныг бүрдүүллээ.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх