АШИГТ МАЛТМАЛ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт гарсан ойн түймрийг цурманд орууллаа

2018 оны 04-р сарын 23 өдөр, 09 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
galll

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас зүүн хойш 60 км-т Зэрлэг 3-р баг “Горхины эх Ухантын ам” гэдэг газар ойн түймэр гарч байна гэдэг дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 2018.04.15-ны өдрийн 20:13 цагт ирсэн.

Дуудлагын дагуу түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 64 алба хаагч, 5 автомашин, орон нутгаас 116 иргэн, 9 автомашин, нийт 180 хүн, 14 автомашин, бусад техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм.

Түймрийг 2018.04.20-ны өдрийн 15:41 цагт түймрийг цурманд оруулж, бүрэн хяналтандаа авлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Валютын ханш

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Copyright © 2013