2017.04.15-ны 14 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын хогийн цэгээс хээрийн түймэр гарч Улаан-Уул сумын иргэдээс 27 хүн хилийн цэргээс 5 албан хаагч, Улаан тайга хамгаалалтын захиргааны 8 ажилтан ажиллаж 2018.04.15-ны 21 цагт цурманд оруулсан. 2018.04.16-ны шөнө Улаан-Уул суманд нойтон цас орж хоносон. Мөн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас 60 км-ийн зайтай Горхины эх Ухнатын даваад 2018.04.15-ны 14 цагийн үед түймэр гарч одоогийн байдлаар орон нутгийн 20 хүн 2 авто машин ажиллаж байна.
Түймрийн III зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэгт: Завхан аймгийн Нөмрөг, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Баянзүрх, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар Цагааннуур, Хэнтийн аймгийн Өндөрхаан, Баян-Овоо, Дархан орчмын бүс нутаг,
Түймрийн IV зэрэглэл буюу түймрийн эрсдэл нэн аюултай зэрэгт: Хөвсгөл аймгийн Мөрөн, орчмын бүс нутаг хамрагдаж байна.
Цаг агаарын байдлын төлөв байдал:
17-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун болон төв аймгуудын нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Говийн нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
Boroo oruulaach ee