Юнител Скайтелийн эксийг рекламдаа тоглуулжээ

2018 оны 04-р сарын 13 өдөр, 10 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15235874595ad01983ae25e

Анхны IPTV технологийг нэвтрүүлэхэд гар бие оролцож улмаар Скаймедиа, Скайтел компанид захирлын алба хашиж явсан мэдээлэл, технологийн мундагуудын нэг  гэгдэх Н.Наранбат саяхан Юнителийн рекламд тоглосон байхыг үзлээ.

   Ганган хээнцэр ч хоосон толгойтой залуусаар рекламын дүр хийдэг өнөө үед Юнителийхэн их л сүрхий дүр сонголт хийсэн байх юм. Даанч юнителийн энэ сонголтыг “Хар масс” ойлгосонгүй бололтой. Магадгүй анхнаасаа тэдэнд зориулсан бүтээгдэхүүн ч биш байж магад.  Тиймдээ ч өнөөх дүрийг нь танилгүй “явдаг сахал, неондартал” гэж сошиал орчинд нэлээд шоглолоо. Манайхан ч гэж хэлбэрдсэн хэдэн залуусаа шүтчихсэн. Гэтэл хийсэн бүтээсэн зүйлтэй, дугуй унаж, усанд сэлж, ууланд гүйдэг  үлгэр жишээ амьдралын хэмнэлтэй Н.Наранбатыг зөвхөн харагдах байдлаар  нь  дүгнэж байгаа нь хэлбэр хөөсөн амьдралдаа манайхан нэгэнт дасжээ гэж халагламаар.

Ер нь компаниуд томрохын хэрээр хэдэн хоосон толгойтыг биш хийсэн бүтээсэн зүйлтэй хүмүүсийг заримдаа бүр өрсөлдөгч компанийнхаа экс захирлыг маркетингтаа ашигладаг шинэ тренд тогтож байх шиг.  Хамгийн сонирхолтой нь Н.Наранбат нэгэн үе үүсгэн байгуулж нөгөө нэг үед өрсөлдөж явсан компанийнхаа рекламд тоглосон нь их л  гайхшрал төрүүлж байгаа юм. Тэр 8011 дугаарыг өндөр зэрэглэлийнх гэдэгтэй санал нийлсэн үү эсвэл гадаадын одод шиг  өндөр үнэ санал болгож урьсан учраас зөвшөөрсөн юм болов уу? Ямартай ч Юнител өрсөлдөгч компанийнхаа экс захирлыг рекламдаа ашигласан нь маргахын аргагүй үнэн болж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх