Үйлчилгээний төвүүдэд хяналт шалгалт хийж байна

2018 оны 04-р сарын 11 өдөр, 10 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ca00de39a9a4c863c4f23fc4450911c9

Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжийн галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.

Шалгалтын ажлын хэсэг энэ сарын 9-11-ыг хүртэлх хугацаанд “Мишээл экспо”, “Хүннү молл”, “Гэгээнтэн”, “Оюуны ундраа групп” ХХК-ийн “Зайсан хийц”, “Тайм Скүэр” зэрэг худалдааны төвийг шалгаж, аюулгүй байдлыг хангаж ажилласан байна.

Түүнчлэн галын аюулгүй байдлаа хангаж ажиллаагүй 2 аж ахуйн нэгж байгууллагыг 2.000.000, нэг иргэнийг 100.000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч ажилласан. Хяналт шалгалт үргэлжилж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх