Нийслэлийнхэн нөөцийн махтай “золгов”

2018 оны 04-р сарын 10 өдөр, 14 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nuutsiin mah

Жил бүрийн өдийд  мах бэлтгэлийн компаниуд намар нөөцөлсөн махаа худалдаанд гаргадаг. Энэ жилийн хувьд хотынхон өнөөдрөөс эхлэн нөөцийн махтай “золгож” байна. ХХААХҮЯ-наас  махны хомсдол, махны үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх зорилгоор жил бүр нөөцийн махыг хямд үнээр зах зээлд бэлтгэн гаргадаг уламжлалтай.  Улаанбаатар хотод 79, хөдөө орон нутагт 44 үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байгаа. Мах нөөцлөх хүсэлт гаргасан,эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангасан 25 үйлдвэр, аж ахуйн  нэгжид өнгөрсөн намар мах нөөцлөх зөвшөөрөл олгосон.  Хүн амын хүнсний хэрэгцээнд зориулж мах бэлтгэлийн компаниудын бэлтгэсэн 12.8 мянган тонн нөөцийн махыг  худалдаанд гаргана.

Үнийн хувьд, мах бэлтгэгчидтэй байгуулсан гэрээгээр үхрийн махыг 5600 төгрөг, хонины махыг 5400 төгрөг, ямааны махыг 4400 төгрөгөөр борлуулах төлөвтэй байна. Юутай ч нийслэл хот болон Дархан-Уул, Орхон аймгийн хэрэглэгчид ийнхүү өнөөдрөөс нөөцөлсөн авч эхэллээ.

Н.Манлай

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх