Өнөөдрөөс 10 цэгээр гадаад паспортын үйлчилгээ үзүүлж эхэллээ

2018 оны 04-р сарын 09 өдөр, 10 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
30530669_2352472458103576_4838384287914917888_n

Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор өнөөдрөөс гадаад паспортын үйлчилгээг Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, Дүнжингарав, Драгон, Мишээл, 7-н буудлын Оргил худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн Улсын бүртгэлийн хэлтсээс үзүүлж эхэллээ. Тодруулбал, иргэд харьяалал харгалзахгүйгээр дээрх 10 цэгт гадаад паспортаа энгийн, яаралтайгаар захиалах боломжтой боллоо. Энгийнээр захиалсан тохиолдолд ажлын 10 хоногт гарна. Үнийн хувьд 32500 төгрөг, яаралтайгаар бол ажлын 3 хоногт гарна. Үнэ нь 42500 төгрөг. Харин Зуун айлд байрлах ОӨУБЕГ-ын үйлчилгээний нэгдүгээр байранд гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхгүй юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх