“Барилга, Нийтийн аж ахуйн удирдах ажилтны зөвлөгөөн 2018” боллоо

2018 оны 04-р сарын 06 өдөр, 15 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
30226446_1791333837590946_7990090590333173760_o

Өнөөдөр Барилга, Нийтийн аж ахуйн удирдах ажилтны зөвлөгөөн-2018 төрийн ордны их танхимд болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Дэд сайд Ш.Лхамсүрэн, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ТОСК, БХТөв, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын удирдлагууд, “Монгол барилгын үндэсний ассосиаци” төрийн бус байгууллагуудын төлөөлөл, аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд зэрэг 650 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ:

“Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-д оролцож байгаа Та бүхэнд энэ өдрийн амар амгаланг эрж, Барилга, хот байгуулалтын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Барилгын салбар нь нийт 95.0 мянга  гаруй ажлын байртай, түүний дийлэнхи буюу 78.6  мянга нь барилга угсралт, 14.0 мянга нь барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг, жил бүр 13.0 мянга орчим суралцагч, мэргэжилтэй ажилтнаар хүч сэлбэж байдаг материаллаг үйлдвэрлэлийн томоохон салбар болон хөгжиж байна. Улс орны эдийн засаг хямралтай амаргүй нөхцөлд барилгын салбарт орчин цагын хийц загвартай, металл, төмөр бетонон каркас,шилэн фасад бүхий олон давхар барилгууд сүндэрлэж,инженерийн нарийн төвөгшил шаардлага бүхий Хөшигийн хөндийн нисэх буудлын цогцолбор байгууламж, дотоодын хэрэгцээг хангах зориулалттай улирлын хамааралгүй орон сууц барих болон “Хөх Цавын” цемент шохойн үйлдвэрүүд ашиглалтад оржээ. Хот хөдөөд орон сууц,нийгэм ахуйн зориулалттай олон тооны  барилгыг ашиглалтад өгсөн үр дүнтэй  байна.

БХБЯ бодлого хэрэгжилттээ зарим өөрчлөлт, шинэчлэл хийснийг Та бүхэн мэдэж байгаа. Тухайлбал, Барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг гэрээний үндсэн дээр мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Барилгын тухай хуулийн дагуу Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газраар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх шийдвэрийг гаргуулсан. Мөн түүнчлэн газар ,барилга ,хот байгуулалтын орон зайн мэдээллийн санг хэрэглээнд нэвтрүүлж, ашиглаж эхэлсэн зэргийг юуны өмнө дурдаж хэлэхийг хүсч байна. Эдгээр арга хэмжээнүүд нь бүхэлдээ барилгын салбарын хөгжил,хамтын ажиллагаа, бүтээн байгуулалтад бодитой түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгаа.

Манай яамны зүгээс бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах, ипотекийн зээлийн урьдчилгааг багасгах, түрээсийн орон сууц барих чиглэлээр  холбогдох тооцоо судлагааг гарган ажиллаж байна.

Улаанбаатар хотод “Төв цэвэрлэх байгууламж”, “1008 айлын орон сууц” барих  ажлыг эхлүүлэх,  гэр хорооллын инженерийн дэд бүтц байгуулах ажлыг үргэлжлүүлэх,10 гаруй аймагт бохир ус цэвэрлэх байгууламжууд, БНСУ-аас авах 500 сая.ам долларын хөнгөлөлттэй зээлийн тодорхой хэсгээр  түрээсийн орон сууцны хороолол барих зэрэг улс, орон нутгийн чанартай төсөл, хөтөлбөрийг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ.

Барилгын салбарт баримтлах бодлого, дагаж мөрдөх норм норматив, стандартыг олон улсын жишигт хүргэж сайжруулах, ногоон барилгыг хөгжүүлэх, үйлдвэрлэлд импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинэ технологи, инновацийг нэвтрүүлэхэд төрийн бус байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал хүсэлтэд анхааралтай  хандаж,  санал санаачлагыг дэмжин, эдгээр байгууллагыг чадавхижуулахад цаашид ч  хамтран ажиллана.

Энэхүү зөвлөгөөнд төрийн болон барилга, нийтийн аж ахуйн  салбарын төрийн бус байгууллага, төв, орон нутгийн аж ахуйн нэгж, инженер техникийн ажилчдын төлөөлөл оролцож байгаа нь төрийн бодлого, төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцох, тулгамдаж буй асуудлуудаар  зөв гарц, шийдэл олох, хамтран шийдвэрлэхэд сайхан боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэж үзэж байна.

Ингээд барилга, нийтийн аж ахуйн салбарыг хөгжүүлэх үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж буй Та бүхэнд ажилдаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөгөөд зөвлөгөөний  үйл ажиллагааг нээж байна” гэв.

Энэ үеэр Монгол улсын Ерөнхий сайд үг хэлж, “…Улс, орон нутгийн төсөв болон гадаадын зээл, тусламжаар Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах, ипотекийн зээлийг хөнгөвчлөх, иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах, түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг эрчимжүүлэх, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх зэрэг ажлуудад онцгойлон анхаарч байна.

Барилгын салбар манай улсын бүтээн байгуулалтын гол тулгуур багана болохын хувьд  тус салбар дахь бүтээмжийг нэмэгдүүлэх, улс орны эдийн засагт үр өгөөжөө өгөх аливаа дэвшилтэт арга хэрэгсэл, техник, технологи, бүтээлч санал, санаачилгыг дэмжинэ.

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар та бүхний ажлыг бүх талаар дэмжих болно.” гэдгээ илэрхийллээ.

Есөн цаг үргэлжилсэн тус зөвлөгөөний үеэр эрдэмтэн судлаачид, яам, агентлагийн удирдлагууд, төриййн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд Барилга, нийтийн аж ахуйн салбарт тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын талаар ярилцаж, холбогдох илтгэл, судалгаа, мэдээллүүдийг танилцуулж байсан юм.

29792697_1791334734257523_6721921541077991424_o

29793326_1791334654257531_7511548722942050304_o 30222075_1791340894256907_5170129902615134208_n 29792535_1791334780924185_6431861800915959808_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх