Монгол-Туркийн шилжилт хөдөлгөөний байгууллагууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2018 оны 04-р сарын 06 өдөр, 15 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
29792579_1007197142766511_8418663721575907328_o-890x495

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Энэ үеэр Монгол-Турк хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны 7 баримт бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр болсон бөгөөд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газар болон Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод хэргийн яамны харьяа Шилжилт хөдөлгөөний ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн, БНТУ-ын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Үмит Яалчин нар гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд хоёр орны шилжилт хөдөлгөөний байгууллагууд харилцан мэдээлэл,туршлага солилцох, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт, семинар зохион байгуулах мөн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх