2017 оноос нийслэлийн хэмжээнд хүүхдийн 9 элч сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлох, аргазүй авах, сайн туршлага солилцох зорилготой уулзалтыг өчигдөр зохион байгуулав.
Уулзалтаар Хүүхдийн элчийн олон улсын туршлага, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны чиглэл, хүүхдийн хөгжил хамгааллын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.
Энэ удаагийн уулзалтад Японы хүүхдийг ивээх сан, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагууд мэдээлэл өгч хамтран ажиллав.
Нийслэлийн Хан-Уул дүүрэг дуучин Б.Халиун, Багануур дүүргийн засаг даргын орлогч Т.Отгонболд, Налайх дүүргийн нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч, Х.Анхбаяр, Оюутан Б.Тэлмүүн, Сүхбаатар дүүрэг найруулагч, жүжигчин Б.Навчаа, Баянгол дүүргийн ИТХ-ын ажлын албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Энхтайван, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Баянзүрх дүүрэг Оточ манрамба дээд сургуулийн захирал, Маналын хүүхдүүд ТББ-ын тэргүүн Д.Нацагдорж, Чингэлтэй дүүрэг Сити дээд сургуулийн тайзны ярианы багш С.Сарангэрэл нар хүүхдийн элчээр ажиллаж байна.
Сургалтын үеэр нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага 2018 онд 5 зорилтын хүрээнд 13 үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар болсон бөгөөд хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталлаа гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.