Өнөөдөр /2018.04.06/ 12 цагийн орчим Төв шуудангийн уулзвараас Таван шарын уулзвар буюу Энхтайвны өргөн чөлөө зүүнээс баруун чиглэлд мөн 13 цагийн орчим баруунаас зүүн чиглэлд тур хугацаагаар хаагдах тул жолооч, иргэд та бүхнийг Нарны зам, Залуучуудын гудамж, Их тойруугын замыг сонгон зорчихыг зөвлөж байна.
Мөн 11:40 минутын байдлаар:
1. Олимпийн гудамж
2. Арслантай гүүрээс Төв шуудангийн уулзвар хүртэл
3. Энхтайвны өргөн чөлөө Улаанбаатар их дэлгүүрээс Төв шуудангийн уулзвар хүртэл
4. Зүүн 4 замаас урагш Нарантуул захын уулзвар хүртэл
5. Төрийн ордны зүүн замаас МУИС-ын уулзвар хүртэл
6. Зайсангийн уулзвараас 120-ын уулзвар хүртэл
7. Их тойруу буюу Баянбүрдээс Өлзий төв хүртэлх автозамуудад тээврийн хэрэгслийн тоо ихтэй, хөдөлгөөн удааширсан байна.
Хөдөлгөөний ачаалал ихтэй үед жолооч та тээврийн хэрэгслээ бусад хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зориулалтын талбайд байрлуулах, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ байрлуулахгүй байх, зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөнд хүлээцтэй, соёлтой оролцохыг зөвлөж байна.
Тус албаны алба хаагчдаас хөдөлгөөний эрчмийг сийрэгжүүлэх, удаан хугацаанд зам хаахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна.