Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс жил бүр аймаг, нийслэлийн хэмжээнд сэтгэц, донтолтын тусламж үйлчилгээг чанар, хүртээмжтэй үзүүлж байгаа “Тэргүүний шилдэг кабинет”-ийг шалгаруулдаг уламжлалтай билээ.
Тэгвэл энэ жилийн шалгаруулалтаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн сэтгэцийн кабинет тэргүүн байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан байна.