Аргын тооллын 4 сарын 2. Даваа (Сумьяа) гараг / 2018 /
-Билгийн тооллын 17, хөх хулгана, салхины эх-14 од, суудал ус, мэнгэ 4 ногоон, үл зохилдохын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:29-19:23.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өнгө зүс доройтох тул цээрлэвэл зохилтой.
-Бич, луу, хулгана, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.
Худалдаа наймаа хийх, үхэгсдийн ба дэлгэрүүлэх үйл, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, зам мөр гаргах, хот байгуулах, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, гэрлэх, тустай үйлийг бүтээх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, эхэлж ном сонсох, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явах, буулгахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар
Өнөөдөр хөх хулгана өдөр
2018 оны 04-р сарын 02 өдөр, 09 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )