Р.Содхүү, З.Энхтөр нарыг төрийн ажлаас чөлөөлөв

2018 оны 03-р сарын 30 өдөр, 10 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tur

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр  Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү, Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Р.Содхүүгийн хувьд тэтгэврийн насанд хүрсэн тул ажлаас нь чөлөөлсөн бол З.Энхтөрийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Засаг даргаас нь чөлөөлсөн байна.
Сүхбаатар аймгийн ИТХ-аас өмнө нь аймгийнхаа Засаг даргаар ажиллаж байсан З.Энхтөрийг хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр огцруулах шийдвэр гаргажээ. Түүний оронд Р.Эрдэнэцогтыг Засаг даргаар сонгон, батламжлуулахаар Ерөнхий сайдад саналаа хүргүүлээд байсан аж. Харин Ерөнхий сайд саналыг нь хүлээн авч дээрх шийдвэрийг гаргажээ.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх